НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Иргэн таны амь нас танаас хамаарна

2017-05-25

      Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран иргэдийг аюулгүй зорчих, гарч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Яармагийн зам дагуу мэдээлэх самбар байршууллаа.

     Сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн осол, зөрчлөөс болж амь насаа алдсан тоон мэдээллийг хүргэвэл; 2014 онд 36 хүн, 2015 онд 23 хүн, 2016 онд 13 хүн, 2017 оны нэгдүгээр улиралд 4 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Энэ нь зөвхөн Яармагийн гүүрнээс Нисэх орох зам дээр бүртгэгдсэн тохиолдол юм. Зам тээврийн осол гэмтлээс болж амь насаа алдсан иргэдийн шалтгаан нөхцөл нь жолоочийн буруугаас, явган зорчигчийн буруугаас үүдэлтэй байгаа бөгөөд үүнийг бууруулахын тулд мэдээлэх самбар байршуулж, гарч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохиож байгуулж байна.

    ХУД-ийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн “Дүүргийн ГХУСАЗСЗ-өөс явган зорчигч, жолооч нарт зориулан мэдээлэх самбар байршуулж байгаа нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах давхар ач холбогдолтой” юм гэв.

     2017 оны 05 сарын 25-ны өглөөний 09:00 - 11:00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс Нисэх орох замд хурд хэмжих багаж байршуулахад 365 автомашин хурд хэтрүүлсэн, үүнээс 4 автомашин 90км/ц дээш хурдтай зорчиж байгаа нь бүртгэгдсэн тухай дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч М.Мягмарсүрэн ярьж байлаа.

     Иргэн таны амь нас, эрүүл мэндийн хамгаалахын тулд “Анхаар хурдаа тохируул” мэдээлэх самбар байршиж байна. Жолооч та хурдыг 50 хувиас дээш хэтрүүлбэл 60000 төгрөгөөр торгож, автомашин жолоодох эрх 6 сарын хугацаанд түр хасагдах болно. “Анхаар хамгаалах бүсээ бүсэл” гэсэн самбараар дамжуулан хамгаалах бүс хэрэглээгүй бол 12000 төгрөгөөр торгож, 1 оноо хасах хуулийн заалтыг давхар хүргэж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%