НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүрэг Сөүл хотын Нувон дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоолоо

2017-05-24

2017 оны 05 сарын 23-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Нувон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарын Тамгын газартай хамтран ажиллах санал тавьж, албан ёсны айлчлал хийлээ.

БНСУ-ын Сөүл хотын Нувон дүүргийн төлөөлөгчдийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Тэргүүлэгч Д.Даваадорж, М.Батсайхан, ИТХ-ын Төлөөлөгч Д.Уранцэцэг, Ц.Чинзоригт, О.Анхбаяр, Р.Дамдин, А.Одбаяр болон Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, Ажлын албаны Төлөөлөгч, намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү нар хүлээн авч уулзсан бөгөөд ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга  зочид төлөөлөгчдөд дүүргийн талаарх товч мэдээллийг танилцуулснаар албан ёсны айлчлал эхэлсэн юм.

Хамтын ажиллагааны уулзалтаар хоёр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав.

Уулзалтын үеэр ХУД-ийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан “Аз жаргалтай хот, Эко дүүрэг” зорилтын хүрээнд хийгдэх ажлыг танилцуулж, цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.

Уулзалтын төгсгөлд Нувон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Хан-Уул дүүрэгт Солонгос хэлний танхим байгуулж, боловсролын салбарт хөрөнгө оруулах хүсэлт тавьсан бөгөөд ИТХ-ын дарга Б.Цэрэн саналыг хүлээн авч, ажил хэрэг болгохоо илэрхийлэв.

Айлчлалын багийн ахлагч Сөүл хотын Нувон дүүргийн ИТХ-ын Нийгмийн халамж, эрүүл мэндийн салбар хариуцсан дарга И Гёон Чол “Монгол улсад бид 7 хоног ажиллахаар ирсэн. Үүнээс өдрийн талыг Хан-Уул дүүрэгт өнгөрүүлж байгаа нь хэдий бага хугацаа ч гэсэн цаашид бидний хамтын ажиллагаа урт удаан үргэлжлэх болно гэдэгт итгэл төгс байна. Танай дүүргээс сурах зүйл ч их, харилцан туршлага солилцох олон зүйл байгаад баяртай байна. Найрсаг, хүндэтгэлтэйгээр биднийг хүлээн авсан Хурлын дарга Б.Цэрэн болон та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье” хэмээв.

Хан-Уул дүүрэгт айлчилсан Нувон дүүргийн зочид төлөөлөгчдийг дүүргийн Газрын алба, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны үйл ажиллагаатай танилцуулж, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны танхим”-аар оруулж, дурсгалын зураг татуулснаар айлчлал өндөрлөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%