"Улаанбаатар марафон-2017" Олон улсын гүйлтийн тэмцээнд дэлхийн 17 улсын тамирчид оролцсон бөгөөд нийтдээ 36 мянга гаруй иргэн оролцсон байна. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, түүний дэргэдэх хэлтэс албадын ажилтан албан хаагч, 16 хорооны иргэдийн төлөөлөл хамтран бүх нийтийн биеийн тамирыг дэмжин "Улаанбаатар марафон-2017" тэмцээнд нэгдлээ.
"Автомашингүй өдөр" тохиосонтой холбогдуулан "Эко дүүрэг"-ийн иргэд нэгдсэн жагсаалаар Сүхбаатарын талбайд орж ирсэн нь содон байсан бөгөөд дүүргийн ЗДТГ-аас марафонд оролцогчдын дунд сагсан бөмбөг, бүжиг, хүндийн өргөлт, дартсын тэмцээн зохион байгуулж спортоор амьсгалсан энэхүү өдөрлөг маань өндөрлөсөн юм.