Хан-Уул дүүргийн ИТХ-ын
дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжавтай өнөөдөр уулзлаа.
Уулзалтаар Хан-Уул дүүрэгт гарч буй
гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, анхаарах хүчин зүйлсийн талаар ярилцаж,
цаашид дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлтэй хамтран ажиллаж байхаа илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд гаргасан хүсэлтийн дагуу шаардлагатай ажлын хэрэгсэл болох цахилгаан бороохойг тус шүүхийн Тамгын газрын даргад хүлээлгэн өглөө.
ГХУСАЗСЗ-өөс дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг,
зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд шаардагдах тоног төхөөрөмж,
ажлын багаж хэрэгслийг шат дараатайгаар зохих байгууллагуудад шийдвэрлэсээр
байна.
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оны нэгдүгээр улиралд хийсэн
ажлаас дурьдвал;
-
Нийслэл, дүүргүүдийн ГХУСАЗСЗ-ийн удирдлага, ажилтан албан хаагчдын дунд “Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөнийг амжилттай зохион
байгуулав
- Хан-Уул
дүүргийн Соёлын ордонд “Хууль сурталчлах танхим”-ыг албан ёсоор нээв
-
ХААИС-ийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарт
хууль сурталчлах сургалт зохион байгуулав
-
Дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,
унтраах сургалт, дадлага” ажлыг амжилттай гүйцэтгээд байна.