НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“Багш хөгжил” хуулийн төсөлд санал, хүсэлт өгөхийг уриалав

2017-05-16

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өөрийн санаачилж буй “Багш хөгжил” хуульд багш нарын санал, хүсэлтийг сонсох зорилгоор нийслэлийн 9 дүүргийн багш нартай уулзалт зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр дүүргийн Соёлын ордонд Хан-Уул дүүргийн багш нартай уулзалт ярилцлага хийлээ. Түүний санаачлан хэрэгжүүлэхээр зорьж буй “Багш хөгжил” хууль нь багш нарын санал бодлыг тусгахаар багш нарын боловсрол, хөгжих дэвших боломж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой аж.

Өнөөдрийн уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч О.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар оролцож багш нарыг өөрт хэрэгтэй хуулийн төсөлд санал, сэтгэгдлээ илэрхийлж, хамтран ажиллахыг уриалж, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Дашрамд дуулгахад 76107272 утсаар Хуулийн төсөлд санал өгч болох юм байна.

ИТХ-ЫН ТЭРҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%