Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
ээлжит хуралдаан 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр боллоо.
Хуралдаанаар “Тодорхойлолтыг дэмжих тухай” асуудлыг дүүргийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн шагнал
хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхгэрэл танилцуулсан. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн
хурлаар Монгол Улсын “Цол одон медалиар шагнах журам”-ын дагуу улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олны саналаар
тодорхойлогдсон “Монгол Улсын Гавьяат багш” -2, “Хөдөө аж ахуйн гавьяат
ажилтан”-1, “Монгол Улсын Гавьяат нисгэгч”-1, “Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан”-1, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-5, “Цэргийн гавьяаны Улаан
тугийн одон”-1, “Алтан гадас одон”-13, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 9
иргэнийг тус тус шагнуулах саналыг Тэргүүлэгчдийн 100 хувь санал нэгтэй дэмжиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдэд уламжлахаар тогтлоо.
Түүнчлэн дүүргийн Улсын бүртгэлийн
хэлтсээс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 610 дугаар албан тоот бичгийн
дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Сонгуулийн хэсэг байгуулах, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай
тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэн дараах өөрчлөлтийг оруулав.
Үүнд, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/11 дүгээр тогтоолын хавсралтад 3-р
хорооны 1991-р хэсэгт Чингисийн өргөн
чөлөө гудамж 44а, 44б, 44в байр, 1993-р хэсэгт Ажилчны гудамж 80/3 байр,
Үйлдвэрийн гудамж 49/4 байр, 4-р хорооны 1995-р хэсэгт Ханбогд хотхон, Наадамчдын
зам гудамж, 202, 204-р байр, 11-р хорооны 2016-р хэсэгт Женерал таун хотхон,
Дүнжингарав гудамж, АОС 201/3 байр, Астра вилла хотхон, Дүнжингарав гудамж,
207/1, 207/2 байр, Астра вилла хотхон, Дүнжингарав гудамж АОС 212 байр, Маршил
таун хотхон, Кинг тауэр, Их монгол улсын гудамж, 121-р байрнуудын хаягжилт
Улсын мэдээллийн санд бүртгэгдсэн тул өөрчлөлт оруулахаар Тэргүүлэгчид тогтов.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН
АЖЛЫН АЛБА