Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн үүрэгт ажлаа авсан цагаас хойш иргэдийг хүлээн авч уулзах, тэдний санаа бодлыг сонсох ажлыг тогтмол явуулж байгаа билээ.
Өнөөдөр ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн иргэдийн төлөөлөл болсон Ж.Гомбожав, С.Гантөмөр, Б.Цэмбэл, Г.Аюурзана, С.Дашзэвэг, Ц.Уранчимэг, Д.Ишдорж, Д.Оюун болон "Эерэг амьдрал" ТББ-ын төлөөллийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Иргэд саяхан байгуулагдсан "Хууль сурталчлах танхим", "Иргэдээ сонсъё" аян, "Хоггүй Хан-Уул" аяны хүрээнд цэвэр цэмцгэр хороонд амьдарч байгаа талаар ярилцаж, мөн хороодоос сонгогдсон Төлөөлөгчдийн эргэх холбоог сайжруулаж ажиллахыг хурлын даргад зөвлөв.
Уулзалтын төгсгөлд иргэд Б.Цэрэн дарга болон Тэргүүлэгчдийн ажлын албаны хамт олны ажилд нь амжилт хүслээ.