НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүрэг “Хууль сурталчлах танхим”-тай боллоо

2017-04-26

           Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хууль сурталчлах танхим”-ыг байгуулж, өнөөдөр ашиглалтад орууллаа.

Иргэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байснаас аливаа гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн хохирогч болох явдал түгээмэл байдаг. Өнөөдөр нээгдсэн “Хууль сурталчлах танхим”-аар дамжуулан Хан-Уул дүүргийн хууль, хяналтын байгууллага ажилтан албан хаагчдынхаа мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, түүнчлэн иргэдэд хууль, эрх зүйн мэдээллийг үнэ төлбөргүй, хүртээмжтэй хүргэх боломжийг нээж өгч байгаа хэмээн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн нээлтийн үеэр онцлов.

“Хууль сурталчлах танхим” үргэлж нээлттэй, үнэн зөв мэдлэг мэдээллээр иргэдэд тусламж үзүүлэх зорилготой энэхүү танхимын эхний сургалтын дүүргийн Прокурорын газраас Цагдаагийн хэлтсүүдийн удирдлага, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт явуулсан юм.

Мөн энэ үеэр Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-өөс дүүргийн Прокурорын газарт албан хэрэгцээнд ашиглах иж бүрэн компьютер гардуулан өглөө.

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%