Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-2017” тэмцээний цом Хан-Уул дүүрэгт аялаж байгаа тухай бид өмнө мэдээллэсэн.
ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны хамт олон цом аялах хугацаанд Сагсан бөмбөгийн тэмцээн, Богдхан уул өөд явган аялал зохион байгуулсан юм. Явган аялалын хүрээнд байгаль, ан амьтаны сэдвээр “АХА” тэмцээн, зам дагуух хог хаягдал цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Улаанбаатар марафон-2017” тэмцээний цомыг Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн өглөө.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА