Жил
бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гараг бүх нийтээр биеийн
тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр байдаг. Энэ өдөр “Улаанбаатар марафон-2017”
Олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнийг
угтаж “Улаанбаатар марафон”-ы алтан
цом нийслэлийн дүүргүүдэд аялаж байгаа бөгөөд өнөөдөр Иргэдийн
Төлөөлөгчдийн Хуралд шилжин ирлээ.
Аяны хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
Ажлын албаны хамт олон энэ баасан гараг /2017-04-21/-т явган аялалыг зохион
байгуулах бөгөөд аялалын хүрээнд ил задгай хог хаягдал цэвэрлэх ажлыг зохион
байгуулахаар төлөвлөж байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 80 гаруй төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, их дээд сургуулиудаар “Улаанбаатар марафон-2017” гүйлтийн тэмцээний цом гуравдугаар сарын 31-нээс тавдугаар сарын 10-ны өдрүүдэд аялана.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА