Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хурлаар эрхлэсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлсан иргэдийн тодорхойлолтыг дэмжих тухай асуудлыг хэлэлцсэн юм.
ИТХ-ын Тэргүүлэгчдэд төрийн дээд одон медальд тодорхойлогдсон 26 иргэний материалыг дүүргийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн шагнал хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхгэрэл танилцуулсан бөгөөд Тэргүүлэгчид санал нэгтэй дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжилахаар боллоо.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА