Тус хурлаас УИХ, Засгийн газраас гарч буй хууль тогтоомжийн болон аймаг сумдын тогтоол, шийдвэрүүдийн биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын хийж, гарсан зөрчлийг анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллажээ.
Хяналт шалгалтаар, ЗДТГазартай хамтран 17 хүнсний дэлгүүр, 4 аж ахуйн нэгжид хяналтын камержуулалт тавигдсан эсэх болон тамхины хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөн туслах шалгалт хийж, хяналтын камергүй газруудыг камертай болгох, тамхи худалдаалах зөвшөөрөлгүй 5 дэлгүүрээс 210 ш тамхи хураан авч анхааруулга өгчээ.
Мөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын ашиглалт явуулж байсан “Алтай Хангайн бүрд”, ашиглалтын лиценз авсан Талын булаг багийн Мөнгөн өндөр ууландхайгуул ажил явуулж байсан “Голден хейлс” ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж, багийн ИНХ-аар хэлэлцүүлэн олборлолт хийхийг хоригложээ.
Сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахад Засгийн Газрын болон Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрийн хэрэгжилт явагдаж байгаа хэдий ч төдийлөн хангалтгүй байжээ. Энэ ажлыг сайжруулахын тулд эхний ээлжинд тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөрүүдийг бичиг баримтжуулсан ба хавдрыг эрт илрүүлэх, бусад хөтөлбөрүүдийг иргэдэд тайлбарлан таниулах зорилгоор багийн Засаг дарга нартай Эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагчдыг бүх багийн айл, өрхөөр тойрч ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Баянзүрх багийн малчин өрх Цолмонбаярын гэр бүлд туслах аяныг ЗДТГ, ЕБСургуулийн ӨУЗБ, цэцэрлэгийн бяцхан Улаан загалмайчид зохион байгуулж, Өмнөдэлгэр сумын уугуул, Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг “Даншиг өргөө” ХХК-ны захирал Б.Энхтүвшин нь 4 ханатай гэр, ор, сургуулийн хүүхдүүдийн цуглуулсан 72,0 мянган төгрөг болон хүүхдийн хувцас, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг өгсөн бол мөн хүнд өвчинд нэрвэгдсэн гуравдугаар ангийн сурагч А.Энхбаярт туслах хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж, 600,0гаруй мянга төгрөгийн мөнгөн тусламж цуглуулж, түүнд өгсөн байна.