НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“Шөнийн эргүүл” хэд хэдэн зөрчил илрүүллээ

2015-05-06

Дархан-Уул аймагт “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон”-2 аян үргэлжилж байна. Тус аяны хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд Дархан сумын нутаг дэвсгэрт шөнийн эргүүл шалгалтыг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран зохион байгуулав.

Уг шалгалтыг Шинэ, Хуучин Дархан гэсэн хоёр чиглэлээр интернэт, РС тоглоомын газар, хүнсний дэлгүүр, баар, зочид буудлуудад хийжээ. Аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа уг эргүүл шалгалтын багт багтаж газар дээр нь ажилласан байна. Шөнийн эргүүлийн үеэр хэд хэдэн зөрчлийг илрүүлэн газар дээр нь таслан зогсоожээ. Тухайлбал : РС тоглоом ажиллуулах зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа явуулж бага насны хүүхдийг тоглуулж байсныг илрүүлжээ. Түүнчлэн баар, буудалд буудал насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, томоохон хүнсний дэлгүүрүүд цагийн хуваарь хэтрүүлж шөнийн 24 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг хэд хэдэн зөрчлийг илрүүлж  таслан зогсоож захиргааны арга хэмжээ авчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6792
5255 / 77%
946 / 14%
282 / 4%
309 / 5%