Туршлага судлах аялалын хүрээнд Буриад улсын Эрүүл мэндийн яамны сайд В.В.Кожевников, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Госхот Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Ганболд нарыг хүлээн авч уулзсан ба цаашид хамтран ажиллах талаар ярилцав. Н.А. Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгийн захирал Е.Ю.Лудупова, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар эмч мэргэжилтнүүдийг солилцож, ажиллуулах, эмчилгээний оношлогооны шинэ арга технологоос харилцан суралцах, өвчтөн үйлчлүүлэгчдийг илгээж, тусламж үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан “Хамтын ажиллагааны гэрээ”-г үзэглэлээ.
Гэрээний дагуу 5-р сард Буриад улсын нарийн мэргэжлийн эмч нарын эхний баг Дархан-Уул аймагт ирж, хүн амд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийхээр болов.
Ийнхүү Буриад улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах, үйл ажиллагаа сэргэж, албан ёсны гэрээг үзэглэсэнээр эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ боломж бүрдлээ.
Мэдээ бичсэн: ЭМГ.ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч