Тус аян нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдан явагдах ба аймаг, сумдын ГХУСАЗЗ, хууль хяналтын бүх байгууллагууд, сумдын Засаг Даргын Тамгын газар, багууд, Сууц Өмчлөгчдийн Холбоод, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Их, Дээд, Ерөнхий боловсролын сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хамрагдана.
Аяны хүрээнд сургалт, сурталчилгаа, “Хөршийн холбоо”-г бий болгох, байгууллагуудыг гэрэлтүүлэг, камержуулах, хяналт шалгалт зохион байгуулах, орц, гудамжны гэрэлтүүлэг, тохижилтыг сайжруулах, хэлэлцүүлэг, телевизийн шууд нэвтрүүлэг, нээлттэй утас ажиллуулах, “Бүх нийтийн эргүүл”, “Баг”, “Хамтарсан баг”, уламжлалт “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа”-г үргэлжлүүлэх зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Иргэн таны оролцоо, санаачилга мөн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийг бууруулна.Иймд иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд, төрийн бус ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн оюутан сурагчид, багш ажилчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг энэхүү аяныг дэмжиж, санаачилгатай ажиллахыг уриалж байна.