Монгол улсаас Австралийн Их дээд сургуулиудад магистерт суралцахад нь жилд 43 хүнд Австралийн Засгийн Газраас тэтгэлэг олгодог юм байна.
Монголын Нутгийн удирдлагын Холбоо нь орон нутгийн боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх чадавхижуулах зорилгоор энэхүү тэтгэлэгт орон нутгаас түлхүү хамруулах тэтгэлэгийн талаар тэдэнд шаардлагатай мэдээ мэдээллээр хангах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа аж.
Иймд Австралийн Засгийн Газраас олгох тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг уулзалтанд өргөнөөр оролцохыг урьж байна.
Уулзалт 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7037-0199 дугаарын утаснаас тодруулна уу