Баярын үеэр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд явагдсан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарган “Баг” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж үр дүнг тооцон, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 төрлийн албан мэдэглийг 450 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлж хяналт тавьж ажиллаж байна.
Цагдаагийн хамгаалалтанд байдаг Монгол банк, ОХУ-ын элчингийн харуул, Ус сувгийн харуулын постууд, Хөдөлгөөнт болон явган эргүүл, саатуулах баривчлах байрны жижүүрүүдийн үйл ажиллагааг байнга шалгаж ажлын хариуцлага сонор сэрэмжийг өндөржүүлж, галт зэвсэг тусгай хэрэгсэлтэй зааврын дагуу харьцах талаар зааварчлага өгч, ёс журмын эргүүлийг 24 цагаар томилон үүрэг гүйцэтгүүллээ.
Орхон, Хонгор, Шарын гол сумдад баярын үеэр хүч нэмэгдүүлэн ажиллуулж, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын сонор сэрэмжийг дээшлүүлэх талаар үүрэгжүүлж байнгын холбоотой ажилласан. Энэ хугацаанд 32 хэрэг учрал гарсан.
Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдэд болон өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлсэн үед Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу давхардсан тоогоор 75 офицер, 125 цагдаа, хөдөлгөөнт эргүүлийн 30 алба хаагч, 85 цагдаа-зохицуулагч, нийт 315 алба хаагч, давхардсан тоогоор 40 автомашин, 15 суурин станц, 150 гар станцтайгаар үүрэг гүйцэтгэж хувь хүн 155, айл өрх 25, баар цэнгээний газар 250-г шалгаж захиргааны зөрчил 365-г илрүүлж, зөрчил гаргасан 33 хүнийг 182.000 төгрөгөөр торгож, гудамжинд ухаангүй согтож унасан 29 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан болон бусад зөрчил гарган ажиллаж байсан 2 ААНБ-гын илрүүлэн 350.000 төгрөгний торгууль ноогдуулж ажилласан. Саатуулах байранд 79 хүн хүргэгдэн ирснийг холбогдох журмын дагуу хүлээн авч, эмнэлгийн туслалцаа шаардлагатай 1 хүнд тусламж үзүүлж, 59 хүнд хууль зүйн зөвлөгөө өгсөн байна.
Албаны бэлэн байдал хангаж ажиллах хугацаанд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын нийт алба хаагчид үүргээ хэвийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн.
ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН: НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Р.ГАНТУЛГА