Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин 2015 оны орон нутгийн бүтээн байгуулалт болон төсвийн хөрөнгө оруулалтын талаар товч мэдээлэл хийж, үргэлжлүүлэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.
Тус багийн иргэд дараах санал хүсэлтийг гаргав. Үүнд:
- Хуучин Дарханы ХААН банк Дархан захын хооронд нүх гарц хийх
- 14 дүгээр байрны инженерийн шугам сүлжээг солих
- НААҮГ, Дархан ус суваг ХК, ДДС- ХК-ийн холбогдох мэргэжилтнүүдийг багийн ИНХуралд оролцуулж байх
- Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн болон хугацаа дуусах он сарыг бүтээгдэхүүнд тавьж хэвших, сав баглаа боодолд анхаарах
- Жишиг хорооллын бүтээн байгуулалтыг эзэнжүүлэх
- Гаражуудад газрын зөвшөөрөл өгөхгүй байх
- СӨХ-ны бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, Орон сууцны контор байгуулах
- ХУИС-ын шинээр баригдсан спортын заал орой их чимээтэй байна. Сургуулийн захиргаанаас анхаарах
- 16 давхар байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулж буй 2 хүнсний дэлгүүрийн архи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг хураах зэрэг саналыг гаргалаа.
Мэдээллийг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ