НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС
2023-09-24
Дундговь аймгийн ИТХ-ын тогтоолоор баталсан “Шатар” хөтөлбөрийн хүрээнд шатрын спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ахмадуудаас суралцах боломжийг олгох зорилгоор “Дундговь шатрын төв” клубээс 10 удаагийн нээлттэй тэмцээнийг амжилттай зохион байгуулаад байна. 10 дахь удаагийн шатрын тэмцээнд нийт 18 хүүхэд, залуучууд, ахмадууд оролцсон. Тэмцээнд насанд хүрэгчдээс Г.Намжилсүрэн, хүүхдүүдээс О.Түвшинзаяа, М.Энхбаяр нар түрүүлсэн байна.