НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023-11-03

            Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн хүрээнд Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод зохион байгуулж байна.

            Нутгийн удирдлагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон аймгийн төрийн захиргааны ажилтан албан хаагч нийт 75 хүн оролцлоо.  Засгийн газрын Ахлах референт П.Энхсайхан, аймгийн Засаг дарга Нээлтийг Энхсайхан Аймгийн засаг дарга А.Камелият нар нээж үг хэлсэн болно.

            Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нарын нэр бүхий 21 гишүүний санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Баян-Өлгий аймгийн 13 сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, малчдын төлөөлөл болон аймаг, сумын Хүнс, хөдөө аж ахуйн газрын бэлчээр хариуцсан мэргэжилтэний оролцоотой хийлээ.  Нийт 65 хүн хэлэлцүүлэгт оролцож өөрсдийн санал, дүгнэлтийг хэллээ.

 

Төслийн нэгж

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5890
4420 / 75%
919 / 16%
268 / 5%
283 / 5%