НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

НӨУБИЧБ төслийн хамт олон Швейцарын Холбооны Улсын Үндэсний баярт оролцов

2023-08-01

 

Наймдугаар сарын 1 бол Швейцарын холбооны улсын Үндэсний баярын өдөр бөгөөд 1291 оны Холбооны дүрмээр тогтоосон бөгөөд энэ жил 732 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Анх уулын гурван кантон болох Ури, Швыц, Унтервалдийн төлөөлөгчид 1291 оны 8 дугаар сарын эхээр цуглан өөртөө засан тогтнох холбоо байгуулах тангараг өргөснөөр эдүгээгийн Швейцарын Холбооны Улсын үндсийг тавьсан. Эдгээр гурван кантоны холбоонд хожим нь бусад кантонууд нэгдэн орсон түүхтэй ажээ.

Энэхүү түүхэн ойн өдрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдын төлөөлөл, Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багууд оролцсон юм. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслийн багийн хамт олон оролцож, төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа оролцогчдод танилцуулсан юм.

П.Нарандэлгэр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5890
4420 / 75%
919 / 16%
268 / 5%
283 / 5%