НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ “НЭГ МАЛГАЙНД” ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦЛОВ

2021-04-05

Энд дарж

“Цахим Дархан” төслийг боловсруулалтад мэргэжлийн салбарынхан буюу төрийн болон хувийн хэвшлийн програмист, IT инженерүүдээс санал авах ажлыг  өнөөдөр /2021.03.16/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа. 
Цахим Дархан” төслийн хүрээнд E-Mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн системд орон нутгийн төрийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний цэсийг нэмэх, хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээнд ухаалаг системийг нэвтрүүлэх тал дээр ажиллах тухай Мэдээлэл технологийн албаны ахлах ажилтан С.Баяраа танилцуулав.  
Хэлэлцүүлэгт оролцсон инженерүүд: Нийгмийн салбар бүр дор дороо ердийн апплекейшинд суурилсан мэдээллийн бааз үүсгэхээс илүүтэйгээр нэн тэргүүнд нэгдсэн цахим бодлого боловсруулж, түүнийгээ дагаад дэд бүтцийг нэн даруй шийдвэрлэх, төрийн бүх төрлийн цахим үйлчилгээг нэгдсэн сүлжээнд холбох, иргэдийн цахим хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг саналуудыг гаргалаа. 
Мөн аливаа байгууллага нь интернет сүлжээний хэрэглээний зардлыг нэмэгдүүлэх, ингэснээр сүлжээ доголдох асуудалгүй болж, төрийн үйлчилгээ түгжрэлгүй явагдах эхний нөхцөл бүрдэнэ гэлээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7392
5837 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%