Энэ ажил маргаашнаас эхэлж байгаа бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагт Дархан сумын 2 дугаар баг, 15:00 цагт Дархан сумын 3 дугаар багийн иргэдтэй уулзах юм байна.
Аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулж, мэдээлэл хүргэх, багийн иргэдийн санал хүсэлтийг сонсож, баг бүрт тулгамдаж буй шийдвэрлэвэл зохих асуудлуудыг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байна.
Мөн үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч бүр тойрогтоо ажиллаж, багийнхаа иргэдтэй уулзах юм байна.