НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Байгаль хамгаалах чиглэлээр “Орчны эрүүл мэнд” Хөтөлбөр хэрэгжүүлж байна.

2014-11-05

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд олон уул уурхайн компаниуд үйл ажиллагаа эрхлэн, нүүрс олборлож, тээвэрлэлт явуулдгийн улмаас байгаль орчны унаган байдал алдагдаж, хөрс талхлагдаж, маш их тоосжилт үүсдэг.

Иймд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (Цаашид ИТХ гэх ) байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, хамгаалах, орчны тоосжилт, бохирдолтыг бууруулах зорилгоор “Орчны эрүүл мэнд хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна.

“Орчны эрүүл мэнд” хөтөлбөр 2014-2016 он дуустал хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сумын төвийн ойр орчмын хур хог хаягдалтай цэгүүдийг цэвэрлэх, мал нядлах, түүхий эдийн нэгдсэн цэгийг байгуулах, хогийн сав худалдан авах, хог ялгах агуулах барих, хог шатаах зуух авах, хүнд даацын автомашины парк байгуулах зэрэг ажлууд багтсан байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд ИТХ-аас тогтоол гарган, иргэд хог хаягдлын хураамжийн хэмжээг батлан гаргажээ. Үүнд:

- Айл өрхүүд- 3000₮

- Аж ахуй нэгж-5000-20000₮

- Үйлдвэр үйлчилгээний газар-8000₮

- Уул уурхайн салбар 40000-400000₮

- Хүнд даацын машин -10000₮

- Жижиг машин -6000 байхаар тогтоожээ.

Цогтцэций сумын хүнд даацын ачааны автомашин түр хоноглох талбай, зөрчил гаргасан иргэдийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байрыг барьж харуул хамгаалалт, хяналтын камер зэргийг шийдсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид Улаанбаатар, Говьсүмбэр аймгуудын чиглэлээс шатахуун тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины замын маршрутыг тогтоохоор ажиллаж байна. Ингэснээр тогтсон замаар явж байгаль орчныг сүйтгэхгүй байх сайн талтай. Мөн “Цог-Өрнөх” ОНӨААТҮГ-ийн дэргэд Тохижилт үйлчилгээний албыг 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6031
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
283 / 5%