Хэлэлцүүлгээр:
1. Дархан-уул аймагт тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх
- Дархан сум- Хотын аялал
- Хонгор суманд- Байгалийн аялал жуулчлал, ан амьтан ажиглах, фото зураг авах аялал
- Орхон суманд –Загасчлалын аялал
- Шарын гол суманд- Угсаатны зүйн аялал
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХурал, Хурлын хороод, Аймгийн ЗДТГ-ын НХХэлтэс, ССАЖГазар, МХГазар, БОГазар, ГХБХБГазар, Аймгийн Музей, Сумдын Засаг дарга нар, газрын асуудал болон соёлын асуудал хариуцсан ажилтан, Зочид буудлууд, Тур оператар, Дархан загасчлалын спорт холбоо, Явган аялалын холбоо, Скаутын холбоо, Аялал жуулчлалын багш, судлаачид зэрэг байгууллага, иргэдийн төлөөлөл оролцоно.
Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Соёл спорт аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулна.
Хэлэлцүүлэг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 09:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.