

Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд: ЕБС-иудад орос хэлний баярыг тэмдэглэж, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад зохион байгуулах юм байна. Амжилттай оролцсон сурагчдыг ОХУ-д суралцах эрхийн бичгээр шагнах юм байна.
“Орос дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, чөлөөт сэдвийн дор зохион бичлэгийн уралдаан, “Монгол, Орос орон- Шинэ үеийнхэний нүдээр” фото зургийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн ОХУ-ын гавъяат тамирчин А.Р.Хамнагдаев, Ц.Т.Цыденжапов нарын удирдлаган дор байт сурын шигшээ багийн мастер сургалт, Дархан-Улан Үдэ хотын самбо бөхийн шигшээ багийн тамирчдын дунд нөхөрсөг тэмцээн зэргээр спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Уралдаан тэмцээнийг 10 дугаар сарын 30-ны өдөр дүгнэж, Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдөрт зориулсан хүндэтгэлийн концертийн үеэр шагнаж урамшуулах юм байна.

Гэвч энэ бүхэн ерээд оны шилжилтийн үед тасарч найман удаагийн найрамдлын сарыг алгасчээ. Харин 2000 оноос тус сарыг сэргээн тэмдэглэдэг болжээ.