2014 оны эхний хагас жилийн байдлаар 2 хүн нөхөн олговор авахаар материал бүрдүүлж, сум дундын шүүхийн шийдвэрээр 1 хүнд 1.0 сая төгрөгийн нөхөх олговор олгогдлоо. Өөрсдөө явж хөөцөлдөх боломжгүй 3 хүний хүсэлтийг Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивт, 4 хүний хүсэлтийг Үндэсний төв архивт уламжлан, ам бүлийн тодорхойлолт олдохгүй байгаа 2 хүний эцэг эх, садан төрлийн холбоог тогтоолгохоор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний архивт хандаж, зохих шийдвэрийг гаргуулан ажиллалаа.