НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Орон нутгийн хөгжлийн сангийн санал авах, эрэмбэлэх болон хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих 10 тэтгэлэгийн эзэд шалгарлаа.

2014-07-16

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" (MON-13/101) төслөөс ИТХ-дын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн санал авах, эрэмбэлэх болон хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ИТХ-аас хяналт тавих үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгийг 2014 оны 5-р сард бүх шатны ИТХ-уудын дунд нээлттэй зарласан. Аймаг, сум, дүүргийн нийт 25 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал ирүүлснээс  доорх аймаг, сумдын ИТХ-ууд тэтгэлэг авахаар шалгарлаа.Үүнд: 

Завхан аймгийн ИТХ

Булган аймгийн ИТХ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ИТХ

Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ИТХ

Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ

Тэтгэлгийн санхүүжилтийн 90 хувийг 7-р сард шилжүүлж 2014 оны 12-р сарын 15 хүртэл 10 саналын үйл ажиллагаа хэрэгжинэ. Төслүүдээс бий болох сайн туршлага, санал санаачилга, үйл ажиллагааг бид цаг алдалгүй Та бүхэндээ хүргэн мэдээлж байх болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6030
4559 / 76%
919 / 15%
269 / 4%
283 / 5%