НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхижуулах үндэсний сургалтын хүрээнд Архангай аймгийн нийт Төлөөлөгчдийг сургах сургалт 2014 оны 4-р сарын 2-ны өдөр Цэцэрлэг хотноо эхэллээ.

2014-04-15

ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхижуулах үндэсний сургалтын хүрээнд Архангай аймгийн нийт Төлөөлөгчдийг сургах сургалт 2014 оны 4-р сарын 2-ны өдөр Цэцэрлэг хотноо эхэллээ. Тус аймгийн нийт 19 сумдын 507 Төлөөлөгч 3 ээлжээр сургалтанд хамрагдах ёстойгоос эхний ээлжинд Тариат, Цахир, Өндөр улаан, Их тамир, Чулуут, Хангай зэрэг 6 сумын 128 Төлөөлөгч ирж, сургалтын эхний ээлжийн ирц 90 гаруй хувьтай байлаа. Сургалтын нээлтэнд УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Ламбаа, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны төлөөлөл болох УИХ-ын судалгааны төвийн ахлах референт Р. Хатанбаатар нар оролцсон бөгөөд мөн иргэний оролцооны тухай сэдвийг заах үеэр ШХА-аас Азийн хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн Архангай аймаг дах зохицуулагч Ч. Ганхуяг хүрэлцэн ирж, төслийнхөө явцыг танилцуулж, иргэдийн оролцоог идэвхижүүлэх талаар хийж буй ажлынхаа туршлагаас сургалтанд оролцогчидтой хуваалцав. Архангай аймгийн ИТХ-ын ажлын албанаас бэлтгэгдсэн сургагч багш Ж.Эрдэнэчимэг, Б. Анхтуяа нараас гадна Төв аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, сургагч багш Ч. Дашдэмбэрэл, Хэнтий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Баясгалан нар сургалтанд багшлахаар хүрэлцэн ирсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6030
4559 / 76%
919 / 15%
269 / 4%
283 / 5%