НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Аймгийн Цагдаагийн газраас “Шинэ жил 2017” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ

2017-12-19

 “Шинэ жил”-ийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас “Шинэ жил-2017” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Аж ахуй нэгж байгууллагууд хуучин оныхоо ололт амжилтыг дүгнэж шинэ оноо угтах баяраа эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Шинэ жил-2017” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын алба хаагчид зах, архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалт хийж, тогтмол хяналт тавин ажиллах ажээ. Мөн иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тараан өгч байгаа юм байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6792
5255 / 77%
946 / 14%
282 / 4%
309 / 5%