НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

АЙМГИЙН ИТХ-ЫН ӨТСЭЗГБХ-ЫН ХОРОО ХУРАЛДАВ

2017-09-19

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 83 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар Хуралдааныг 2017 оны 10  дугаар сарын 02-ны өдөр хуралдуулах, Хуралдаанаар “Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай” хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хороо өнөөдөр /2017.09.19/ хуралдаж, 2017 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцлаа. 
Хуралд тус хорооны дарга Б.Жавхлан, гишүүн Ч.Оюунчулуун, Д.Гантуул, К.Энхчулуун, С.Батжаргал болон аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцов.
Уг хурлаар Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хороо нь 2017 оны төсвийн тодотголын төсөлд дүгнэлт гарган аймгийн ИТХ-ын Хуралдаанд танилцуулах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6792
5255 / 77%
946 / 14%
282 / 4%
309 / 5%